Заавар

Ерөнхий нөхцөл

  • Сайт дээрх номын болон бусад бүх мэдээллийг үнэн зөв, бодитой байлгах тал дээр манай баг хамт олон онцгой анхаарал хандуулж байгаа боловч зөрүүтэй мэдээлэл орсон байх боломжтойг анхаарна уу. Барааны мэдээлэл нь танд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно.
  • Тухайн барааны үлдэгдлийн статус нь тогтмол шинэчлэгдэж байх боловч дэлгүүрээр хийгдэж буй байнгын борлуулалтын улмаас сайт дээр үлдэгдэлтэй харагдаж буй бараа манай аль нэг салбарт таныг хүрэлцэн ирэх хооронд дуусч болох магадлалтайг анхаарна уу.
  • Энэхүү сайт дээрхи номууд нь манай дэлгүүрт байгаа нийт номуудын төлөөлөл биш бөгөөд өдөр тутам нэмэгдэн шинэчлэгдэх болно. Хэрэв харилцагч та өөрийн номын мэдээллийг яаралтай манай сайтад оруулах, орсон номын мэдээллийг засуулах хүсэлтэй бол энд дарж бидэнд мэдэгдэнэ үү.
  • Хэрэв та манай сайтын талаар санал сэтгэгдэлээ хуваалцах, сайтад гарч буй алдаа дутагдалын талаар бидэнд мэдэгдэх хүсэлтэй бол энд дарж бидэнтэй холбоо барина уу.
  • Вэб сайтад агуулагдаж буй барааны тэмдэг (bmind лого), зураг, бичлэг болон бусад агуулгуудыг ямар нэгэн бусад эх сурвалжаас хуулбарлан ашиглаагүй бөгөөд дан ганц тус компанийн өмч тул хуулбарлан ашиглахыг хориглоно.

Хэрхэн бүртгүүлэх

  • Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч вэб сайтын гишүүн байх ёстой.
  • Онлайн салбарын гишүүнээр бүртгүүлэхийн тулд сайтад нэвтрэх хэрэглэгчийн нэр, э-мэйл хаяг, хүйс, төрсөн огноо, нууц үгийг заавал үнэн зөвөөр оруулна. Бүртгэл амжилттай болсны дараа бүртгүүлсэн э-мэйл хаягт бүртгэлийг идэвхжүүлэх мэйл ирнэ. Тус э-мэйлийг хүлээн авч идэвхжүүлэлтийг хийснээр та манай сайтын гишүүн болох ба тухайн эрхээрээ нэвтрэн орж бараа худалдан авах болон бараанд санал, сэтгэгдэл, шүүмжийг өгөх боломжтой болно.
  • Гишүүний мэдээллийн үнэн зөв байдлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах ба энэхүү мэдээллийн нууцлалыг бид бүрэн хариуцна.
  • Нэг худалдан авагч нэг л э-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан э-мэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
  • Та өөрийн гишүүнчлэлийн мэдээллийг бусдад алдахаас сэргийлэх хэрэгтэй. Та бусдад мэдээллээ өгснөөс үүдэн гарах бүх л төрлийн эрсдлийг бид хариуцахгүй болно.

Бараа сонгох, захиалга өгөх

  • Та хүссэн бараагаа хайлтын хэсэгт хайн олох боломжтой. Мөн ангилалаар нь шүүж харах болно.
  • Барааг захиалахдаа тус бүрээр нь орж сонголт хийхээс гадна дэлгүүрээс санал болгож буй багцаар нь хөнгөлөлттэй үнээр сонгох боломжтой.
  • Бараа худалдан авалт хийхийг хүссэн хэрэглэгч онлайн салбарын гишүүнээр бүртгүүлсэн байна. Мөн хүргэлтийн хаяг болон утасны дугаараа үнэн зөв бөглөсөн байна.
  • Барааг худалдан авхаас өмнө үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцах ба зөвшөөрсний үндсэн дээр худалдан авалт хийх боломжтой.

Барааны үнэ, төлбөр тооцоо хийх

  • Вэб сайтад байрласан барааны үнэ, НӨАТ орсон эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна.
  • Худалдан авч буй барааны үнийн дүнг төгрөгөөр болон доллараар төлөх боломжтой. Төлбөрийг доллараар тооцох тохиолдолд тухайн өдрийн Монгол Банкны ханшыг баримтлал болгоно.
  • Худалдан авагч төлбөрөө дараах төлбөрийн сонголтуудаас хийх боломжтой.
    • Банкны төлбөрийн карт (дотоод, гадаадын Visa, MasterCard)
    • Худалдан авсан барааны хүргэлт хийгдэх үед бэлнээр төлөх (Зөвхөн Улаанбаатар хот дотор хүргүүлэх үед энэ хувилбараар захиалга авах боломжтой. Төлбөрийг бараа хүргэгчид өгнө)
    • Дансаар шилжүүлэх (Барааны төлбөр компанийн дансанд орсон үед хүргэлт хийгдэнэ)
    • MobiXpress
    • MostMoney

Барааны хүргэлт

  • Худалдан авсан барааг хэрэглэгч дараах байдлаар хүлээн авна. Үүнд:
    • Барааг хүргэлтийн үйлчилгээгээр хүлээн авах
  • Интернет дэлгүүрийн барааны хүргэлт нь барааны үнийн дүн нь 39'000₮-өөс дээш байвал хот дотор үнэ төлбөргүй хүргэнэ. Харин худалдан авсан барааны үнийн дүн нь 39'000₮-өөс доош байвал хот дотор 2'500₮-өөр хүргэнэ.
  • Хотоос орон нутагруу хүргэх бол зайнаас хамааран ажлын 3-5 хоногийн дотор хүргэлт хийгдэнэ.
  • Гадаад улсруу хүргэх бол бүсээс хамааран ажлын буухиа хүргэлт бол 3-5 хоногт, энгийн хүргэлт бол 14-21 хоногт хүргэлт хийгдэнэ.
  • Хүргэлтийн үнэ тариф нь Монгол шуудангын өөрийн тогтсон үнийн дагуу төлбөртэй байна.
  • Тухайн барааны хүргэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг захиалга хаана хүргэгдэхээс хамааран захиалгын дугаараар болон илгээмжийн дугаараар mongolpost.mn сайтаас харах боломжтой.
  • Хэрэглэгч өөрийн бүх захиалгуудын дэлгэрэнгүй мэдээллийн түүхийг өөрийн захиалгын түүх хэсгээс харах боломжтой.
  • Барааг хүлээлгэж өгөх
    • Бараа хүргэгч нь барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхдөө захиалагч, худалдан авагчийн нэр, хаягыг бичиг баримттай нь тулган шалгаж, барааг хүлээлгэн өгнө
    • Худалдан авсан барааг бараа хүргэгч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдэл зэргийг сайтар шалгаж захиалгын хуудасын хамт худалдан авагчид хүлээлгэн өгнө.
    • Худалдан авагч нь байгууллага бол НӨАТ-ын падааныг дагалдуулж өгнө. Бараа хүргэгч нь худалдан авагчаар захиалгын хуудас, хүргэлтийн хуудас дээр НӨАТ-ын падаан дээр гарын үсэг зуруулан нэг хувийг нь авна.